Хөрөнгө оруулалтын сан

Mongolian Properties хөрөнгө оруулалтын санд тохиромжтой хэд хэдэн өгөөж өндөртэй хөрөнгө оруулалтын төслүүд бий. Хувьцаагаар хөрөнгө оруулах, зээлээр хөрөнгө оруулах, эсвэл хоёуланг нь хорших зэрэг хөрөнгө оруулалтын аль ч хэлбэрээр хийж болох бөгөөд ихэнхи хөрөнгө оруулалтын сангийн болзолт нөхцөл, хөрөнгө оруулалтын өгөөжийн шаардлагыг бүрэн хангасан төслүүдийг бид санал болгож байна.

Үүнээс гадна Mongolian Properties санхүүжилт нь зогссон төсөл дээр хөрөнгө оруулах хамтрагч байнга хайж байдаг. Бид хөрөнгө оруулалтын сангуудтай тухайн төслүүд дээр хамтран хөрөнгө оруулж барилгажилт болон гүйцэтгэл мөн буцаан эргэлтэнд оруулахыг нь даан ажиллах хүсэлтэй байдаг бөгөөд хамтран ажиллах сонирхолтой байгуулгууд бидэнтэй холбогдохыг уриалж байна. Офиссын барилга, орон сууц, үйлчилгээний зориулттай барилга мөн хотын төвийн дахин төлөвлөлтөнд орсон газар барилгажуулах, хөдөө орон нутгийн барилгын төсөл гэх зэрэг бүхий л төслүүд дээр хамтран ажилах боломжтой.

Энэ талаархи тодорхой мэдээллийг cashell@apipcorp.com хаяг руу холбогдон авна уу.