Нийтлэг асуултууд

Mongolian Properties юу хийдэг компани вэ?

Mongolian Properties компани нь 2001 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Монголын хамгийн анхны, хамгийн том бөгөөд хамгийн шилдэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани  болтлоо өсөн дэвжжээ. Манайх Их Британи,  Хонг Конг, Сингапур, Өмнөд Америк дахь салбаруудаас гадна Улаанбаатар хотын хэмжээнд гурван салбартай бөгөөд манай 50 гаруй ажилчид үл хөдлөх хөрөнгийн бүх төрлийн үйлчилгээг үйлчлүүлэгчдээ чанарын өндөр түвшинд үзүүлэхийн тулд ажиллаж байна. Манайх нилээн олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд, үүнд: Богино хугацааны түрээс, Урт хугацааны түрээс, Үл хөдлөх хөрөнгө худалдан авах ба худалдах, Үл хөдлөх хөрөнгийн аялал, Мэдээлэл зөвлөгөө, Хуулийн зөвлөгөө, Гадаад дахь үл хөдлөх хөрөнгө, Хөрөнгийн менежмент, Байрны засвар үйлчилгээ, интерьер дизайн, Шилжин суурьшихад туслах үйлчилгээ, Барилга угсралтын үйлчилгээ орно. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Бидний тухай хэсэг рүү орно уу.

Танай компаниар ямар хүмүүс үйлчлүүлдэг вэ?

Mongolian Properties гадаад дотоодын хувь хүмүүсээс гадна олон улсын болон дотоодын томоохон байгуулгуудуудад үйлчилгээ үзүүлдэг. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Манай үйлчлүүлэгчид хэсэг рүү орно уу.