Oasis Residence

Оазис Резиденс нь дундаж орлоготой айл өрхүүдэд зориулсан, Улаанбаатар хотын зүрхэнд орших орон сууцны зориулалттай барилгын төсөл юм. Тус барилгыг худалдаа үйлчилгээний зориулалттай гурван давхар (нийт талбайн 26% буюу ойролцоогоор 720 м2 талбай), орон сууцны зориулалттай зургаан давхар (нийт талбайн 64% буюу 18 орон сууц бүхий ойролцоогоор 1,787 м2 талбай) болон зоорийн давхарт автомашины дулаан зогсоол (нийт талбайн 10% буюу ойролцоогоор 280 м2 талбай), лобби болон харуул хамгаалалттайгаар шийдэж өгсөн. Төслийн барилгын ажлыг 2018 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.

Оазис Резиденс нь:

  • Нийтдээ 18 айлын орон сууц
  • Худалдаа уйлчилгээний зориулалттай нийт 720 м2 талбай бүхий 3 давхар
  • Зоорийн давхарт автомашины дулаан зогсоолтой байх юм.