Бидний тухай

Mongolian Properties компани нь 2001 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Монголын хамгийн анхны, хамгийн том бөгөөд салбартаа тэргүүлэгч үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани  болтлоо өсөн дэвжсэн нь бидний бахархал юм. Манай 50 гаруй ажилчид үл хөдлөх хөрөнгийн бүх төрлийн үйлчилгээг үйлчлүүлэгчдээ чанарын өндөр түвшинд үзүүлэхийн тулд ажиллаж байгаа бөгөөд манайх Их Британи,  Хонг Конг, Сингапур, Өмнөд Америк дахь салбаруудаас гадна Улаанбаатар хотын хэмжээнд гурван салбартай. Бид байгуулагдснаасаа хойш 5,000 гаруй дотоод болон гадаадын үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлээд байна. Манайх нилээн олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд, үүнд: Богино хугацааны түрээс, Урт хугацааны түрээс, Үл хөдлөх хөрөнгө худалдан авах ба худалдах, Үл хөдлөх хөрөнгийн аялал, Мэдээлэл зөвлөгөө, Хуулийн зөвлөгөө, Гадаад дахь үл хөдлөх хөрөнгө, Хөрөнгийн менежмент, Байрны засвар үйлчилгээ, интерьер дизайн, Шилжин суурьшихад туслах үйлчилгээ, Барилга угсралтын үйлчилгээ орно. Бид байгуулагдснаасаа хойш 5,000 гаруй дотоод болон гадаадын үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлээд байна.

 

Бидний олон жил хуримтлуулсан мэдээллийн сан болон туршлага дээр үндэслэн бид танд хүссэн үл хөдлөх хөрөнгийг тань олж өгнө.  Үүнд: орон сууц, оффис,  үйлдвэр худалдааны зориулалтай, аялал зуучлал болон уул уурхайн салбарын бүхий л үл хөдлөх хөрөнгүүд орно.

Мөн Mongolian Properties компани нь өөрийн төсөл болох Park View Residence (2007), Temple View Residence (2009), Regency Residence (2010) and The Village @ Nukht (2014), гэх мэт бүтээн байгуулалтыг барьж дуусгасан бөгөөд Olympic Residence (2016), Circus Residence (2017), Oasis Residence (2018) and Park Place (2019) зэрэг төслүүдийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Энэхүү төслүүд нь дотоод, гадаадын олон шагналыг хүртсэн билээ. Манай компани 2013 онд Азийн Үл Хөдлөх Шагнал гардуулах ёслол дээрээс “Монголын Шилдэг Үл Хөдлөх Хөрөнгийн Зууч” шагналыг хүртсэн. Манай чадварлаг хамт олон танд хүссэн үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээг үзүүлэх болно.